Нэг. Ерөнхий зүйл
www.aztai.com веб хуудас нь интернет сүлжээг ашиглан гадаад улс орнуудад сурч, ажиллан, амьдарч буй монголчууддаа зориулан эх орондоо болж буй үйл явдлуудыг видео хэлбэрээр мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилготой хийгдсэн.
Хоёр. Үйлчлүүлэгчийн үүрэг
- www.aztai.com веб сайтийг ашиглахын тулд хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шинэ хэрэглэгч нь өөрийн и-мэйл хаягаа үнэн зөвөөр бүрэн бөглөх шаардлагатай. Учир нь таны и-мэйл хаяг уг вэб хуудсанд нэвтрэх хэрэглэгчийн нэр болно.
- Үйлчлүүлэгч нь бусадтай давхардаагүй и-мэйл буюу хэрэглэгчийн нэр сонгож аваад түүнд харгалзах нууц үгийг үүсгэх бөгөөд хэрэглэгчийн и-мэйл болон нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
- Хэрэглэгчийн и-мэйл болон нууц үгээ бусдад алдсан тохиолдолд aztai_tv@yahoo.com хаягаар мэдэгдэх.
- Төлбөрийг төлөх явцад кредит картанд хамаарах нууцлалыг сахих үүрэгтэй.
Гурав. Үйлчлэгчийн үүрэг
- Үйлчлэгч буюу www.aztai.com нь веб хуудасны тогмол найдвартай үйл ажиллагааг хангах үүрэгтэй.
- Үйлчлүүлэгчийн талаархи бүх төрлийн мэдээлэлийг чандлан нууцалж бусдад буюу 3-дагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.
- Веб сайттай холбоотой бүх төрлийн саатал болон техникийн засвар үйлчилгээний талаар цаг алдалгүй үйлчлүүлэгчид и-мэйлээр мэдэгдэх үүрэгтэй.
Дөрөв. Төлбөр тооцоо
- www.aztai.com вэб хуудасны төлбөр ньүзэх хоногийн хэмжээгээр төлбөр тооцогдоно.
- Шинээр хэрэглэгчээр бүртгүүлсний дараа хугацаагаа сонгож төлбөрөө хийнэ.
- Төлбөртэй хэсгийн үнэ
Тав. Үйлчилгээний техникийн шаардлага
- Веб хуудсанд тавигдаж буй дүрс бичлэгүүд нь Flash video форматаар хөрвүүлэгдсэн тул Flash Player10 суулгасан байх.
- Pentium III 800 Mhz.,256 MB Ram бүхий PC буюу түүнээс дээш хүчин чадалтай PC.
- Таны интернэт сүлжээнд холбогдох хурд 256 kps ба түүнээс дээш байх шаардлагатай.
- PC, notebook болон сүлжээний хурд зэрэг техникийн шаардлага хангаагүй хэрэглэгчийн бурууг www.aztai.com хариуцахгүй.
Зургаа. Бусад
Үйлчлүүлэгч нь нь уг төлбөрт үйлчилгээнээс татгалзсан тохиолдолд дансандаа байгаа үлдэгдэл мөнгөө эргүүлэн авах эрхтэй бөгөөд www.aztai.com ний зүгээс 14 хоногт барагдуулна.
Үйлчлүүлэгч болон www.aztai.com ний хооронд ямар нэгэн маргаантай асуудал гарсан тохиолдолд Монгол улсын хуулийн хүрээнд шийднэ. |